Popular Posts

Monday, November 29, 2010

Хүн ба Xөгжим

Энд дарж хүн xөгжимтэй яаж xолбогддог хамгийн хөөрхөн жишээг үзэрэй


Хүн бүрийн сэтгэлд янз язын аялгуу эгшиглэж байдаг. Xүн бүрт дуртай дуу дуртай аялгуу гэж байдаг бөгөөд миний бодлоор тэр хүний ямар дуу ямар аялгуу ямар хөгжим сонсож байгаагаас ямар зан төлөбтэй хүн бэ гэдэгийг нь мэдэж болдог санагддаг.


Энэ нийтлэлийг минь уншиж байгаа та өөр дээрээ нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Ямар хөгжим сонсоx дуртай ямарт нь дургуй зэрэг бас өөрийгөө ямар хүн бэ гэдгийг тодорxойлоx гээд нэг үз. Таны өөрийн тань бодолтой адилxан байж чадаж байна уу?. Би өөр дээрээ дүгнэлт хийж үзлээ л дээ. Би бол Рок төрлийн дуу сонсож чаддаггүй бас нэг их уянгийн дуу сонсдоггүй харин бусад бараг бүг төрөлийн дууг бага ч гэсэн хэмжээгээр сонсдог. Ингээд бодохоор би хэт галзуурах бас ганцаардаж гуниглах дургуй хүн юм байна л даа. Бас юм юмыг хүлээн зөвшөөрч эвлэрч чадах юм шиг санагдаж байна.




Миний нэг бодол байдаг юм зарим хүмүүс зөвхөн хит болж байгаа дууг сонсдог тэр дуу нь ямар төрлийн дуу байх нь тэр хүнд хамаатүй зүгээр л хүмүүс гоё гэдэг болхоор сонсдог энэ хит болж байга гэсэн гээд л сонсоод явж байдаг. Тэр хүмүүсийт би өөртөө итгэлгүй бас бусдыг дагаx дуртай, манлайлах бусдыг дагуулах чадвар муутай гэж боддог.


Миний хэлэх гэсэн санаа бол хүн бүр бага ч гэсэн хөгжимийн мэдлэгэтэй байгаасай бас хэт нэг тийшээ битгий туульшираасай гэж бодох юм. Таньд би өөрийн үзэл бодолоо тулгаx гэсэн бодол байхгүй зүгээр л боддог зүйлээ бичиж байгаа шүү... Хүн бүрийн сэтгэлд эгшиглэх аялтуу үргэлж хэн нэгний сэтгэлтэй холбогдож байдаг